Германы Rieker брэндийн гутлыг албан ёсны борлуулагч Rieker Mongolia дэлгүүр Танд санал болгож байна.
Дэлхийн 50 гаруй орны олон сая хэрэглэгчид Rieker-н онцгой технологи буюу хөлийн өсгийгөөр дамжуулан стресс тайлдаг гайхамшигтай чанарыг хүлээн зөвшөөрдөг байна. “Rieker Antistress” буюу “Стресс тайлагч Рикер” гэж нэрлэх болсон нь олон сая хүний хөлд тав тухыг бэлэглэсэнтэй холбоотой юм.
Rieker – Таны хөлд тав тухыг бэлэглэнэ.
Илүү хөнгөн
Стрессийн эсрэг шинж чанартай Rieker-н хөнгөн байдал нь гутлыг өмсөхөд тухтай, онцгой мэдрэмж төрүүлдэг. Та Rieker гутлыг өмсөөд гутал өмсөөгүй мэт хөнгөн байна. Хөлийг ядраахгүй байх нь булчинд сайнаар нөлөөлж эрүүл чийрэг байхад чухал нөлөөтэй.
Илүү уян хатан
Стрессийн эсрэг шинж чанартай Rieker-н уян хатан байдал нь гутлыг өмсөхөд тав тухтай байдлыг нэмэгдүүлдэг. Тусгай патентаар, өндөр технологиор бүтээгддэг тул алхах явцад уланд төдийгүй өсгийнд ачаалал өгөхгүй. Rieker гутал хөл хялбар хөдөлж, илүү хөдөлгөөнтэй байхад тусална.
Цочролт шингээлт
Rieker гутлыг “barefoot” буюу “хөл нүцгэн” технологиор бүтээдэг учраас ул нь спорт гуталтай адил хөл хөших, хөдөлгөөн хоригдох зэргээс бүрэн сэргийлдэг. Rieker гутал янз бүрийн гадаргуу дээр хийсэн алхам бүрийг зөөлрүүлж, үе мөч болон нуруунд ачаалал өгөхөөс сэргийлж хамгаална.
Илүү их зай
Стрессийн эсрэг шинж чанартай Rieker гутал таны хөлд хэрэгтэй орон зайг өгнө. Өлмий хэсгээрээ уужим учраас хөл хавагнах талаар бүр мөсөн мартаж болно. Удаан алхсан ч Rieker танд таатай мэдрэмж өгч, хөл ядраахгүй.
.png)