Худалдан авалтын нөхцөл
"www.rieker-mongolia.mn" нь Rieker Mongolia дэлгүүрийн интернет худалдааны албан ёсны вэб сайт бөгөөд дараах журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх, худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
- www.rieker-mongolia.mn-с худалдан авалт хийхдээ та 16-с дээш настай байх бөгөөд энэ нь та энэхүү хэрэглэх нөхцөл, шаардлагыг ойлгох бүрэн чадамжтай гэдгээ нотлохын зэрэгцээ, үүнийг зөвшөөрөн, дагаж мөрдөнө гэсэн үүрэг юм.
- Худалдан авагч нь худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.
- Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ бараа бүтээгдэхүүний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцана.
- Rieker Mongolia дэлгүүрийн интернет худалдаа Монгол Улсын хуулийн дагуу төгрөгөөр хийгдэнэ.
- Та www.rieker-mongolia.mn-р үйлчлүүлэхдээ заавал гишүүнчлэлийн бүртгэлтэй байх шаардлагатай.
- Хэрвээ та Rieker Mongolia гишүүнчлэлийн карттай бол бүртгүүлээд гишүүнчлэлийн картны хямдрал болоод картандаа авсан барааныхаа үнийн дүнг нэмүүлж авах боломжтой.
Цагийн хуваарь:
- Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд барааны хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгдэнэ.
- Бараа хүргэлт өдөр бүр 10:00-18:00 цаг хүртэл
- Интернет худалдааны мэргэжилтэн ажлын өдрүүдэд 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.