1. Худалдан авагч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.
2. Хүргэлтээр авсан барааг худалдан авагчийн хүсэлтээр буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 6,600 төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж, үлдэгдэл дүнг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.
3. Сэтгэл ханамжийн баталгаагаар барааг солих журам /ШӨХТГ-р баталгаажсан/:
Ø худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх;
Ø тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, хиртээгүй гэмтээгүй байх;
Ø тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх;
4. Тухайн барааг зориулалтын дагуу хэрэглэх боломжгүй байгаа тохиолдолд түүнийг "үйлдвэрлэлийн доголдолтой бараа" гэж үзнэ.
5. Худалдан авагчийн гомдлыг шийдвэрлэхдээ буцаасан барааг бэлэн мөнгөөр олгох боломжгүй тул үнийн дүнтэй тэнцэх бараагаар солих буюу түүнээс их үнийн дүнтэй бараагаар сольсон дохиолдолд зөрүү төлбөрийг авч кассын талон бичиж, кассын зарлагын ордертоо баримтуудыг хамт хавсаргана.
6. Та бараагаа солих болон буцаах үйлчилгээг Баянгол дүүрэгт байрлах Максмолл худалдааны төвд байрлах дэлгүүрт ирж хийнэ. Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна. Үүнд:
Ø худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх.
Ø тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх.
Ø тухайн бараа нь гадаа хэрэглэгдээгүй, өнгө алдаагүй, хиртэйгүй гэмтээгүй байх.
Холбоо барих: 77301177