Нууцлалын бодлого
Нэг. Ерөнхий мэдээлэл, мэдээлэл цуглуулах
rieker-mongolia.mn вэб сайт нь дараах тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
- Хэрэглэгч гэдэг нь rieker-mongolia.mn вэб сайтад нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн бараа бүтээгдэхүүн захиалж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
- Хэрэглэгч бүртгүүлэх үед и-мэйл хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
- Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.
- Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, сонирхож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.
Хоёр. Хэрэглэгчийн мэдээллийг ашиглах
Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь хэрэглэгчийн өмч бөгөөд Rieker Mongolia нь хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
- Захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргэх, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, и-мэйл хаяг руу мэдээлэл илгээх, хэрэглэгчийн бүртгүүлсэн хаягаар хүргэлт хийх гэх мэт
- Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх
- Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх
- Техникийн засвар хийх
- Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, захиалга гэх мэт).
Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
- Rieker Mongolia нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
- Rieker Mongolia нь хэрэглэгчийн оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн анхаарах зүйл юм.
- Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй таны хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Rieker Mongolia хариуцахгүй болно. Rieker Mongolia нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй юм.
Тав. Хэрэглэгчийн мэдээллийн талаарх хэрэглэгчийн сонголт
- Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.
- Хэрэглэгч и-мэйлээр сурталчилгаа хүлээн авах үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
- Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд харуулахгүй байх болно. Систем нь хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.
- Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд contact@rieker-mongolia.mn, 77301177 дугаарт мэдэгдсэнээр бид ажлын 3-5 хоногийн дотор rieker-mongolia.mn системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
Зургаа. Нууцлалын баталгааны журмын шинэчлэлт
- Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв rieker-mongolia.mn худалдааны “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
- Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.