Түгээмэл асуултууд

1. Захиалсан бараагаа хэр хугацааны дараа хүлээн авах вэ?

Үлдэгдэлтэй, бэлэн бараа бүтээгдэхүүнийг захиалгыг хүлээн авсны дараа интернет худалдааны ажилтан захиалгыг баталгаажуулах болно. Та захиалгаа баталгаажуулж, төлбөр төлсний дараа ажлын 1-2 хоногт бараа хүргэлт хийгдэх болно. 

2. Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг сольж болох уу?

Барааг худалдан авсанаас хойш 3 хоногийн дотор тухайн барааны чанар байдлыг муутгаагүй тохиолдолд сэтгэл ханамжийн баталгаагаар размер сольж болно.

Барааг солиулахдаа дараах шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна. Үүнд:

Ø  худалдан авалт хийснээс 3 хоногийн дотор хүсэлт гаргасан байх;

Ø  тухайн бараа нь шошго, кассын талон, өөрийн зориулалтын хайрцагтайгаа байх;

3.    Худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг буцааж болох уу?

Хүргэлтээр авсан барааг худалдан авагчийн хүсэлтээр буцаах тохиолдолд барааны үнийн дүнгийн 10%-тай тэнцэх хэмжээний алданги (алдагдсан боломжийн өртөг), мөн хүргэлтийн зардал болох 6,600 төгрөгийн хамт барааны төлбөрөөс нь суутгаж, үлдэгдэл дүнг буцаасан барааг хүлээж авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ

Жич: Хямдралтай барааг буцаах боломжгүйг анхаарна уу!

4. rieker-mongolia.mn сайтаас хэрхэн худалдан авалт хийх вэ?

5.    Төлбөрөө хэрхэн төлөх бэ?

Захиалга хийсний дараа таны и-мэйл хаягаар захиалгын дугаар, нийт дүн, төлбөр төлөх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ. Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ захиалгын дугаарыг алдаагүй зөв бичих ёстой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

Таны захиалга төлбөрөө 100 хувь урьдчилан төлснөөр баталгааждаг.  Захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн дотор төлбөрөө төлөх ёстой ба мөн энэ хугацаанд захиалгыг цуцлах, өөрчлөх боломжтой юм. Та захиалгынхаа төлбөрийг төлсөн бол захиалгаа болих, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.

7.    НӨАТ баримт ирэх үү?

НӨАТ -ийн баримтыг хүргэлтийн ажилтан таны захиалсан барааг хүргэхдээ өгдөг.